Адель болон Бейонсе нар Грэммийн наадамд дахин өрсөлдөнө
2022-11-16

АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2022 оны “65 дахь Грэмми”  хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг зарлалаа. 


Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм.

 

Адель болон Бейонсе нар оны шилдэг цомог, оны шилдэг дуу гэсэн үндсэн төрөлд нэр дэвшиж дахин өрсөлдөх аж.

 

Адель 2017 онд  шилдэг цомгийн шагнал хүртэхдээ нулимс дуслуулан "Би энэ шагналыг хүртэж чадахгүй нь. Энэ шагналыг Бейонсе болон түүний сэтгэл хөдөлгөм "Lemonade" цомог хүртэх ёстой. Энэ цомог миний хувьд дэндүү сүрлэг, маш гайхалтай сайхан бүтээл болсон" хэмээн хэлж байжээ. 

 

Харин Реппер Кендрик Ламар найм, дуучин Адель долоон номинацид нэр дэвшжээ.  “Grammy” хөгжмийн наадмын 65 дахь  удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотноо болно.

Shuud.mn
Сонин хачин