Цагаан ордонд сүндэрлүүлэх зул сарын гацуурыг сонгожээ
2022-11-16

АНУ-д жил бүрийн 11 дүгээр сард гол гацуурыг сонгодог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Зул сарын баяраар Цагаан ордны гол танхимд сүндэрлүүлэх гол гацуурыг сонгожээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Хамгийн сайхан гацуурыг олохын тулд Зул сарын баярын өмнө АНУ-д гацуур үржүүлэгчдийн дунд тэмцээн зохион байгуулдаг аж. Энэ удаад Пенсильванид үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн ферм тэмцээнд ялжээ. Пенсильвани дэх ферм рүү 10 дугаар сард Цагаан ордноос тусгай төлөөлөгчид очин, 20 настай гацуурыг сонгосон байна. 

 

Сонгосон модыг Зул сарын баярын өдөр дөхөхөд Цагаан ордонд авчран чимэглэх юм. Цагаан ордонд тогтсон уламжлалын дагуу ихэвчлэн энэ ордны эзэгтэй буюу тэргүүн хатагтай нар гоёл чимэглэлийг хариуцдаг аж. 

 

2021 онд Цагаан ордонд зассан гацуур

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин