Рамзан Кадыровыг эрэн сурвалжилж байна
2022-11-17

Украины Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлагдаж буй хүмүсийн жагсаалтад Чеченийн тэргүүн Рамзан Кадыров багтжээ. Түүнийг Украины Аюулгүй байдлын алба эрэн сурвалжилж байгаа аж. 

 

"Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан", "дайн өдүүлсэн" гэсэн зүйл ангиар үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор Кадыровыг эрэн сурвалжилж байгаа юм байна. Хуулийн энэ заалтаар гэм буруутай этгээдэд 7-15 жилийн ял оноодог  аж.

 

Энэ мэдээллийг харсан Рамзан Кадыров Украины эрэн сурвалжлах арга нь "интернет хайлт дээр л тогтдог" хэмээн шоолоод, Украинд ч "хэдэнтээ байсан" хэмээсэн байна.

 

"Намайг Грозный хотын төвд байгаа гэдгийг дэлхий даяараа мэднэ. Гэтэл Украины тэнэг аюулгүй албаныхан намайг эрэн сурвалжилж байгаа юм гэнэ"  хэмээн Рамзан Кадыров Телеграм хуудсандаа бичжээ. 

Түүнчлэн энэ мэдэгдэлдээ тэрбээр Украины тусгай албаныхан дээр өөрөө яваад очно гэж "сүрдүүлсэн" байна.

 

"Би өмнө нь хэлж байсан, одоо ч дахиад хэлье, аюулгүй албаныхаан, уулзах газар, цагаа л хэлчих! Намайг хайх хэрэггүй. Ингэхэд би Украинд хэд хэдэн одоо очсон шүү дээ, тэгэхэд намайг хайгаад байгаа шинж л лав олж хараагүй. Украины хайх арга нь интернет хайлт дээр л тогтдог бололтой. Учир нь "газар дээр" бодитоор ямар ч эрэн хайх ажил хийгээгүй гэж манай тагнуулынхан хэлсэн. Тэд ингэж ч чадахгүй л дээ. Байнга л цахилгаан нь тасарч байгаа, ийм үед ажиллах хэцүү шүү дээ. дээр нь агаарын түгшүүрийн дохио байнга хангинана" хэмээн Кадыров бичжээ. 

 

Өнгөрсөн сард Украины Аюулгүй байдлын алба Украин дахь Оросын цэргийн хүчний командлагч Сергей Суровикинийг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан гэсэн зүйл ангиар эрэн сурвалжилж байгаагаа зарласан юм. Үүнээс өмнө Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Гадаад хэргийн яамны төөлөлөгч Мария Захарова, Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков нарыг эрэн сурвалжилж байгаа зарлаж байв.

 

Кадыровын дайн дахь оролцоо 

 

ОХУ Украинд дайн өдүүлсэн өдрөөс л энэ дайныг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров идэвхийлэн дэмжиж, нутгааса олон цэргүүдийг дайнд илгээж байлаа. Түүгээр ч зогсохгүй хөвгүүдээ ч дайнд явуулсан талаарх мэдээлэл гарч байв. Тэрбээр насанд хүрээгүй гурван хүү нь Украины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагаанд оролцсон хэмээн батлан өнгөрсөн сард дүрс бичлэг нийтлэж байлаа. Ширүүн тулаан өрнөж буй шугаманд хөвгүүд нь очсон гэж Кадыров Телеграм сувагтаа оруулсан дүрс бичлэгтээ өгүүлж байсан юм. 

 

Кадыровын өгүүлснээр, 16 настай Ахмат, 15 настай Зелимхан, 14 настай Адам нар "давшиж буй дайчдыг галаар хамгаалсан" гэнэ. Түүний нийтэлсэн дүрс бичлэгт буун дуу сонсогдож, өсвөр ансны хөвгүүд гал нээж байгаа нь дүрслэгдсэн байна.

 

Харин Чечений сөрөг хүчний телеграм сувгуудын мэдээлснээр, энэ бичлэгийг байлдааны талбарт биш харин ар талд авсан байж болзошгүй гэнэ. Насанд хүрээгүй хөвгүүд нь Украинд байлдана гэж Кадыров 10 дугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. Чеченьчүүд түүнийг өөрийн төрөл төрөгсдийг биш энгийн ард иргэдийг дайнд явуулж байна гэж шүүмжилсний хариуд тэрбээр ийнхүү мэдэгдэж байжээ. Энд дуулгахад, Женевийн конвенцийн дагуу насанд хүрээгүй хүмүүсийг байлдааны ажиллагаанд оролцуулахыг хориглодог юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-11-17
Болд:
Эх орон ард түмнээсээ урваж их гүрний тоглоомын удирдагч болсон алуурчин шүү дээ. Хэзээ нэгэн цагт Украйны биш ЧЕЧЕНий ард түмэн шүүх биз
2022-11-17
Гарцаагүй үнэн:
Алуурчин, дээрэмчинг олоод ир гэвэл энийг нь хэлнэ
2022-11-17
Putleriin buuni nohoi.
2022-11-17
украйнууд одоо амьд үлдэх чухал байгаа учир нүүрс хүнс зэргээ зүгээр хувааж хэрэглэж байна . атаархмаар юмаа монголчууд хоорондоо алалцаал арчаагүй зантай. дээр нь хулчгар улс төрчдөө солиход л хамаагүй дээр амьдарч болох байхад аймхай эрчүүлд эхнэрийнхээ хормойн дор нуугдаж ажил бизнес хийхгүй аймхай монгол эрчүүд аймхай арчаагүй тэнэг дээр нь гадны боол болохдоо л дуртай ичмээр . солонгосуудад зодуулаад ажилладаг монгол эрчүүдийг харахаар ой гутдаг дуугардаг ч гүй тоох ч гүй
2022-11-17
хаха украйнд байгаа юмуу
2022-11-17
Зочин:
Украинчуудыг ал хяд, шатаа, газартай тэгшил гээд геноцид сэдэлтэй юм бичээд бичээд байдаг монголчуудыг хуулийн байгууллага, гадаадын байгууллагууд анхааралдаа авч байх байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
2022-11-17
Бадарч тахар:
Путиныг эрэн сурвалчилаач !
2022-11-17
Zochin:
Балайрсан хар дуракууд шүү. Өөрсдийгөө юу гэж бодоод байгаа хүүхэлдэйнүүд вэ
2022-11-17