Францын онгоцны үйлчлэгчид шинэ жилийн баярын өдрүүдэд ажил хаялт зарлана
2022-11-17

Францын агаарын тээврийн Air France компанийн онгоцны үйлчлэгчдийн үйлдвэрчний эвлэл цалин нэмэхийг шаардан, шинэ жилийн баярын өдрүүдэд ажил хаялт зарлана гэж анхааруулжээ. 

 

FP агентлагийн мэдээлснээр, онгоцны үйлчлэгчдийн үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин нэмэхийг шаардаж байгаа бөгөөд компанийн удирдлагад дохио өгөх зорилгоор 12 дугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын хоёрны өдрийг хүртэл ажил хаях төлөвлөгөөтэй байгаа аж. 

 

Харин компанийн удирдлага ажилтнуудаасаа үр бүтээлтэй ажиллахыг шаардаж байгаа гэнэ. Нэг нислэгийн үеэр нэг үйлчлэг өнөөдрийнх шиг 48 хүнд биш харин 50 зорчигчид үйлчлэх ёстой гэж компанийн удирдлага мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин