Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
2022-11-17

Энэ сард өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амарна. 

 

 

Тэгвэл энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 26-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох тов гарчээ.

 

 Барилдах бөхчүүдийг 11-р сарын 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэх юм байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин