Норвегийн гүнж бөөтэй гэрлэхийн тулд хааны гэр бүлийн хариуцлагаас татгалзжээ
2022-11-17

Норвегийн гүнж, 51 наста Марта Луиза сүйт залуу, бөө Дурек Верреттийн хамтаар бизнес эрхлэхийн тулд хааны гэр бүлийн үүрэг хариуцлагаас татгалзжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

"Арилжааны үйл ажиллагааг Норвегийн хааны ордноос ангид байлгахын тулд Норвегийн хаан, хатан буюу аав, ээжтэйгээ ярилцаж гаргасан" хэмээн Марта Луиза мэдэгдсэн бол хааны ордноос гаргасан мэдэгдэлд "Хааны ордонтой холбоотой үл ойлголцол гарахаас сэргийлж, гүнж болон Верреттэд ажил хэрэг болон амьдралын бусад талбарт нь эрх чөлөө олгох зорилгоор ийм шийдвэр гаргасан" хэмээн онцолжээ.

Гүнж Марта Луиза  бол Харальд хааны ганц охин юм. Тэрбээр хаан ширээ залгамжлах дараалалд дөрөвдүгээрт бичигддэг аж. Марта Харальд хааны  хүсэлтээр гүнжийн хэргэмээ хадгалан үлдэх юм байна.

Норвегийн хаан V Харальдын том охин, Марта Луиза гүнж "Дурек бөө" гэдгээрээ алдартай африк гаралтай америк эр Дурек Вереттэй гэрлэхээр болсон талаараа өнгөрсөн зун зарлаж байлаа. Дурек Веретт сүйт бүсгүйгээс гурваар дүү, 47 настай, бөө бөгөөд өөрийгөө зургаа дахь үеийн бөө хэмээн нэрлэдэг аж. Түүн дээр дэлхийн алдартнууд ирж, үйлчлүүлдэг гэж удаа дараа ярьж байжээ.

Өдгөө 51 настай Марта-Луиза Норвегийн зохиолч, зураач Бен Аритай 15 жил амьдарч, гурван охины ээж болсон. 2017 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, үүнээс хоёр жилийн дараа Ари архины хамаарлаас үүдэлтэй сэтгэлзүйн дарамтаас болж амиа хорлосон байна.Энэ үеэс эхлээд л гүнж болон бөөгийн романтик харилцааны талаар яригдаж эхэлсэн гэнэ. Хэдийгээр бөө гүнжтэй гэрлэх ч ямар нэг хэргэм цол авахгүй, Норвегийн хуулиар гүнжийн нөхөр хэргэм цол хүртдэггүй аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20

Сарнайг хүргэсэн Альфард хэрэглэгчдийн хоршооны жолооч Н.Золбоо тайлбар өгчээ. Тодруулбал, “60 сая төгрөгийн цэцэг бол бидний ердөө нэг өдрийн ажил байсан юм. Бид ажлаа хийчихээд фэйсбүүк групп дээрээ идэвхжүүлэлт болгож л зураг нийтэлсэн. Пост оруулсны дараа тэр хүн "Та нараар сарнай зөөлгүүлсэн чинь асуудал гарлаа" гээд над руу ярьсан болохоор тэр даруйд нь постоо устгасан. Гэтэл аль хэдийнээ тарчихсан байсан” гэжээ. Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра тус хэрэгт холбогдсон.
2022-11-18
Ийм тэнэг авгайгаар удирдуулсан улс байдаг л байх даа
2022-11-17