19 хүүхэд хордсон асуудлаар ЭХЭМҮТ-ийн эмч нар ШУУРХАЙ хуралдаж байна
2022-11-18 10:00

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Өнөөдөр өглөөний байдлаар 19 хүүхдийн НАЙМ нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн эмч нар шуурхай хуралдаж байна. 

 

 

Одоогоор хүүхдүүд юунд хордсон нь тодорхойгүй байгаа аж.  Хяналтын байгууллагууд хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин