Японд инфляци 40 жилийн хугацаанд анх удаа 3,6 хувьд хүрчээ
2022-11-18

Япон дахь хэрэглээний инфляци 10 дугаар сард 3,6 хувь болж өсжээ. Энэ нь сүүлийн 40 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт гэж  Японы Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Kyodo агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Төв банк инфляцийг хоёр хувьд хүргэхээр зорьж байгаа ч энэ зорилтот үзүүлэлтийг нь хэдийнэ давжээ. Гэсэн ч инфляци тогтвортой байхгүй тиймээс мөнгөний бодлогыг өөрчлөх шаардлагагүй гэж Японы Төв банкны захирал Харухико Курода үзэж байгаа аж. 

 

Японд үнийн өсөлт 13 сар дараалан үргэлжилж байгаа гэж эх сурвалж онцолжээ. Иений ханш тогтворгүй байгаагийн улмаас эрчим хүчний импорт, хүнсний бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн байна. Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ 4,6 хувиар өссөн нь 1981 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Харин эрчим хүчний түүхий эдийн үнэ 16,9 хувиар нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин