19 хүүхдийн хордлогын шалтгааныг тодруулахаар ХӨСҮТ-ийн Тандалтын баг ажиллаж байна
2022-11-18

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай дүүргийн эмнэлэг бол ЭХЭМҮТ-д хүргэгдээд байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн. 

 

 

Энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад "19 хүүхэд хордсон мэдээлэл манай төвд ирсэн. Энэ дагуу манай ХӨСҮТ-өөс Тандалтын баг газар дээр нь ажиллаж байна. Хариу гарахаар албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.

 

Одоогоор дээрх 19 хүүхдийн дөрөв нь  ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтворжсон байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин