ДАШТ-д зориулан анх удаа Израиль-Катарын чиглэлд шууд нислэг үйлджээ
2022-11-21

Катарт Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Израиль, Катарын хооронд анх удаа зорчигч тээврийн шууд нислэг үйлджээ. Урьд өмнө нь энэ хоёр орны хооронд шууд нислэг огт үйлдэгдэж байгаагүй гэж  Yedioth Ahronoth мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тель-Авив-Доха чиглэлийн нислэгийг Киприйн TUS Airways компани гүйцэтгэж, нислэг 3 цаг 35 минут үргэлжилжээ. ДАШТ үргэлжлэх хугацаанд энэ компани нийт зургаан удаа шууд нислэг үйлдэх юм байна. Харин Катар-2022 өндөрлөсний дараа шууд нислэг үргэлжлэхгүй гэж агаарын тээврийн компани мэдэгджээ.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Катар-2022 тэмцээнийг үзэхээр 10 мянган израиль, палестин хүн тасалбар авсан байна. Мөн Катартай дипломат харилцаагүй Израилиас хөгжөөн дэмжигчдийг зөөх шууд нислэгийг Катар руу үйлдэх тохиролцоонд хүрсэн талаар энэ сарын эхээр Израилийн Ерөнхий сайд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин