Goldman: БНХАУ ковидын хатуу хязгаарлалтаа товлосон хугацаанаас нь өмнө дуусгаж магадгүй
2022-11-28

БНХАУ-ын эрх баригчид тэг ковид бодлогоо үргэлжлүүлж, коронавирусийн халдвар илэрсэн даруйд хатуу хөл хорио тогтоон, хөдөлгөөн хязгаарлаж, бүх нийтийг шинжилгээнд хамруулсан хэвээр байгаа юм. Гэсэн ч сүүлийн үед Хятадад оршин суугчдын бухимдал эсэргүүцлээр илэрч, эмх замбараагүй байдал үүсэх болсон. 

 

Иргэд ийнхүү бухимдаж, эсэргүүцэл дэгдээж байгаа тул Хятадын эрх баригчид ирэх дөрөвдүгээр сараас өмнө буюу товлосон хугацаанаасаа наана тэг ковид бодлогоо зогсоож магадгүй гэж дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Goldman Sachs Group-ийн шинжээчид үзэж байгаа аж.

 

Эдийн засагч Хуэй Шанийн таамаглаж байгаагаар, 2023 оны хоёрдугаар улирлаас өмнө Хятад бүх хязгаарлалтаасаа татгалзах магадлал 30 хувьтай байгаа гэнэ. Харин Голдман банк ирэх оны хоёрдугаар улиралд бүх хязгаарлалтыг цуцална гэдэгт 60 хувь итгэлтэй байгаа гэнэ. Харин бусад шинжээчдийн үзэж байгаагаар хязгаарлалтд бухимдсан иргэд эрх баригчдад дарамт шахалт үзүүлэх нь улам нэмэгдэх аж. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сард Хятадад халдварын нөхцөл байдал дахин муудаж, зарим бүс нутгуудад коронавирусийн дотоодын дэгдэлтүүд нэмэгдэх болсон юм. Цар тахалтай тэмцэхийн тулд хатуу хөл хорио тавьж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байгаа. Үүнийг эсэргүүцсэн олон нийт өнгөрсөн долоо хоногоос эхлэн эсэргүүцэл илэрхийлэн, уриа лоозон барьж жагсан, үймээн дэгдээх болсон байна.

 

ВИДЕО: Хятадууд тэг ковид бодлогыг эсэргүүцэж, Ши Жинпинийг огцрохыг шаардав

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн бол Бээжин, Нанкин хот дахь их сургуулиудад оюутнууд жагсаал зохион байгуулсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
cindybyrd:
You can win him or her back again, and this is relatively easier than what you think. My boyfriend left me and I was devastated. The most painful thing is that I was pregnant for him. I wanted him back. I did everything within my reach to bring him back but all was in vain, I wanted him back so badly because of the love I had for him, I begged him with everything, I made promises but he refused. I explained my problem to my sister and she suggested that I should rather contact a spell caster that could help me cast a spell to bring him back , I had no choice than to try it. I messaged the spell caster called Dr.Excellent, and he assured me there was no problem and that everything will be okay before 28hours. He cast the spell and surprisingly 28 hours later my boyfriend called me. It was so surprising, I answered the call and all he said was that he was so sorry for everything that had happened He wanted us to come back together. He also said he loved me so much. I was so happy and went to him that was how we started living together happily again.thanks to Dr.Excellent . if you are here and your Lover is turning you down, or your boyfriend moved to another girl, do not cry anymore, contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 , Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2022-11-28