Ираны хөлбөмбөгчинд цаазын ял оноожээ
2022-12-12

Ираны "Трактор", "Рах-Ахан" клубүүдэд хамгаалагч байсан Амир Наср-Азадиниг олон нийтийн эсэргүүцэлд оролцсон хэргээр цаазын ял оноожээ. Энэ талаар  Iran Wire сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлбөмбөгчнийг 11 дүгээр сард баривчилжээ. Ираны эрх баригчид эсэргүүцэл, олныг хамарсан үймээнд оролцсон 28 хүн цаазын ял оноосны дотор хөлбөмбөгчний нэр багтсан байна. Хөлбөмбөгчин Наср-Азадани одоо 26 лет настай. "Трактор" клубт байхдаа 16 тоглолтод оролцсон бол "Рах-Ахан" клубийн бүрэлдэхүүнд байхдаа дөрвөн тоглолтод оролцсон бол Ираны шимгшээ багийн бүрэлдэхүүнд орон тоглож байгаагүй аж. 

 

Энд дуулгахад, Иранд есдүгээр сараас эхлэн олныг хамарсан эсэргүүцэл дэгдэж байгаа юм. Эрх баригчдаа эсэргүүцэж буй энэ давлагааг Катарт ДАШТ-д оролцох үеэрээ хөлбөмбөгчид дэмжиж байгаагаа илэрхийлэн Англитай тоглохын Ираны хөгжөөн дэмжигчид шүгэлдсэн бол хөлбөмбөгчид төрийн дууллаа даган дуулахаас татгалзаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mgl:
юун сүртэй юм монголд хэдэн мянган машин нүүрс контордандаар гаргаад яахчгүү тансаглаал болоол байна даг сүртэй ш дээ
2022-12-12