Оросууд Луганск мужийн оршин суугчдыг албадан дайчилж байна
2022-12-12

ОХУ-д эзлэгдсэн Луганск мужийн нутаг дэвсгэр дээр Оросын эрх баригчид нутгийн оршин суугчдыг албадан дайчлах ажиллагаагаа өргөжүүлж байгаа талаар Украины албаны этгээдүүд мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

Северодонецк болон ойролцоох хотуудад эрчүүдийн баримт бичгийг шалгах эргүүлийн тоо нэмэгдэж, зарим оршин суугчийг хүчээр хэсэг рүү авч яван, нас, эрүүл мэндийн байдал, хэдэн хүүхэдтэйгээс нь үл хамааран албадан дайчилж байгаа гэж Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб ням гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн Сорокино хотод дайчлагдахаас татгалзсан хүмүүсийг олны нүдэн дээр зодсон, хүчээр цэргийн хэлтэс рүү авч явсан хэрэг ч гарчээ. 

 

Түүнчлэн Луганск мужаас ч энэ төрлийн мэдээлэл ирэх болсон байна. Олон суурин газарт эрчүүдийн баримт бичгийг шалгах эргүүлийн тоо нэмэгдэж, хүмүүст зарлан дуудах хуудас өгөн, цэргийн комиссарын байр руу хүргэж байгаа аж.

 

Эргэн сануулахад, ОХУ есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, энэ хүрээнд 300 мянган хүн дайчилна гэсэн зорилтдоо хүрсэн гэж мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Өөрийн цэргээ тэжээж чадахгүй бол харийн цэргийг тэжээдэг гэж энэ шүү дээ. Харамсалтай юм. Хэдхэн тархи угаагчдаас болж өөрийн улс, украйн үндэстэнтэйгээ байлдах ч гэж,
2022-12-13
зочин:
Оросуудыг зодоод байна гээд орос өмөөрч эзэлж байлдаж байна Украйнчууд иргэдээ өмөөрөх нь битгий хэл зодуулаад байж байдаг тавилантай болж дээ
2022-12-12
Доржоо:
Одоо хүртэл Оросууд ялаагүй юм уу. Арай ч дээ
2022-12-12
гайгүй зохион бичлэг болжээ
2022-12-12
Өөрийнхөө төлөө явах нь зөв б из дээ
2022-12-12