Ижил хүйстний гэрлэлтийг хамгаалах хуульд Байден гарын үсэг зурлаа
2022-12-14

Ижил хүйстний гэрлэлтийг холбооны төвшинд хүлээн зөвшөөрөх хуульд АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ. Энэ хуульд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Цагаан ордны өмнө болсон байна. 

 

"Манай улсын түүхийн ихэнх хэсэгт бид ижил хүйстэн, өөр арьстнуудын хоорондын гэрлэлтийг хамгаалахаас татгалзсаар ирсэн. Харин энэ хууль өөр арьстнууд хоорондын болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг манай улсын муж бүрт хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг баталгаажуулж байгаа юм" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

"Гэрлэлтийг хүндэтгэх тухай" хуулийг 11 дүгээр сарын 29-ний өдөр Сенат, 12 дугаар сарын наймны  өдөр Төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм. Энэ хууль батлагдсанаар тухайн мужид ижил хүйстний гэрлэлтийг хориглох хуультай ч энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин