Хорват, Мароккогийн багууд гуравдугаар байрын төлөө тоглоно
2022-12-15

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Франц, Мароккогийн баг лхагва гарагт тааран тоглож, францчууд хожсоноор цомын төлөө тоглохоор болсон юм. 

 

Харин Францтай тоглоод 0:2 харьцаагаар ялагдсан Марокко Хорватын багийн эсрэг ДАШТ-ийн гуравдугаар байрын төлөө тоглохоор боллоо. 

 

Дэлхийн аваргын тэмцээний финалд Франц, Аргентины багууд тоглох юм. Энэ тоглолт 12 дугаар сарын 18-ны өдөр "Лусаил Айконик" цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 

КАТАР-2022: МАРОККО ЯЛАГДСАН Ч ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ҮЛДЭВ 
 

Франц, Мароккогийн шигшээ багууд тоглож, францчууд 2:0 харьцаагаар Мароккогийн багийг яллаа. Ингэснээр Францын шигшээ баг ням гарагт Аргентин, домогт Месситэй таарч, цомын төлөө тоглох юм.Өнгөрсөн шөнө болсон тоглолтоор мароккочууд ялагдсан ч тэд хагас шигшээ хүртэл явснаараа "үлгэрийг үнэн болгосон" гэж спортын тайлбарлагчид үзэж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин