WSJ: Оростой харилцах эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийг Ши Жинпинь үүрэгдсэн
2022-12-15

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Оростой илүү нягт эдийн засгийн харилцаатай байхыг Засгийн газартаа даалгажээ. Энэ талаар The Wall Street Journal (WSJ) сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх төлөвлөгөөнд эрчим хүчний түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ багтжээ. Түүнчлэн Арктикт Москватай хамтрах эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагийн дээр Оросын дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа Хятадын тал нэмэхээр төлөвлөж байгаа аж.

 

Энд дуулгахад, Орос, Хятад улс сүүлийн үед үндэсний валютаараа харилцан тооцоо хийх нь улам нэмэгдсэн юм. Энэ нь БНХАУ болон ОХУ-ыг болзошгүй хоригоос хамгаална гэж шинжээчид үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин