Турк жуулчдаас татвар авдаг болно
2022-12-15

Турк улс жуулчдаас тус улсад хоноглож, амьдарсны татвар авахаар болжээ. Шинэ төрлийн татварыг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөнө гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зочид буудал, жуулчлалын тосгон, дэн буудал, сувиллын газар, жуулчдад түрээслэдэг нийтийн байранд амьдарсны төлөө жуулчид татвар төлөх бөгөөд татварыг аялал жуулчлалын агентлагуудын үйлчилгээнд шингээж болох аж. Жуулчдад ногдуулах татварын хэмжээ хоёр хувь байхаар тогтоожээ.

 

Ийм татвар ногдуулах шийдвэрийг 2019 онд гаргаж байв. Гэсэн ч коронавирусийн цар тахлын улмаас дагаж мөрдөх хугацааг хойшлуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин