Дешам: Мессигийн нөлөөллийг дээд зэргээр хязгаарлахыг хичээнэ
2022-12-15

Лионель Месси ахлагчтай Аргентины шигшээ баг дөрвөн жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар Францын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам сэтгүүлчдэд ярьжээ. Франц, Аргентины багууд цомын төлөө ням гарагт тоглох юм. 

 

"Месси тэмцээний эхнээс л гайхалтай байсан. Дөрвөн жилийн хугацаанд мэдээж ялгаа гарна. Одоо тэр форвардтай хослон тоглохдоо гарамгай болсон, түүнд их эрх чөлөө бий, тэр хаалга руу шууд өшиглөх нь их. Тэр бол сонгодог тоглогч. Бид түүний эсрэг тоглохдоо нөлөөллийг нь дээд зэргээр хязгаарлахыг хичээнэ" хэмээн  Дешам өгүүлснийг  L’Équipe дамжуулжээ. 

 

Францын шигшээ баг лхагва гарагт Мароккогийн шигшээ багийг хожсоноор цомын төлөө аргентинчуудын эсрэг тоглохоор болсон юм. Энэ тоглолт 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт болно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин