Аргентинчууд Л.Мессиг мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхлөхөөр болжээ
2022-12-23

Катарт-2022 ДАШТ саяхан болж Аргентины хожлоор сүр дуулиантай өндөрлөсөн билээ. Дэлхийн аварга авсан тус улс шигшээ багын ахлагч Л.Мессигийн зурагтай мөнгөн дэвсгэртийг мөнхлөн үлдээхээр болжээ. 

 

 
Л.Мессигийн хувьд таван ДАШТ-д гоолын дамжуулалт өгсөн анхны тамирчин болсон.

 

 

Энэ хүмүүнтэй энэ хөлбөмбөгийн бүхий л рекорд холбогдоно. Энэ удаад тэрбээр таван дэлхийн аваргад гоолын дамжуулалт өгсөн анхдагч гэх алдрыг хүртжээ. Герман, Өмнөд Африк, Бразил, Орос, Катар гээд таван өөр тивд ид шид, уран тансаг тоглолтоо тэр толилуулсан. Тэрбээр 36 жилийн дараа шигшээ багаа ДАШТ-ий аварга болгоход чухал нөлөө үзээлсэн юм. Түүнчлэн Месси тэмцээний шилдэг хөлбөмбөгч болж, Golden Ball шагналыг хүртсэн билээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Бөмбөг өшиглөж тоглоод л мөнхөрдөг. Айнннн
2022-12-23