Европын зочид буудлуудад нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно
2022-12-27

Европын комисс баглаа боодол, хог хаягдлын шинэчилсэн журмын хүрээнд жижиг савлагаатай ариун цэврийн хэрэгсэл ашиглахыг хориглохоор зэхэж байгаа аж. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Еврокомиссын нийтлэсэн баримт бичигт өгүүлснээр, Европт нэг хүн дунджаар жилд 180 кг сав баглааны хаягдал гаргадаг байна. Улмаар, зохих арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Европын холбоо даяар сав баглааны хаягдал 19 хувиар, тэр дундаа хуванцарын хаягдал 46 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.

 

Тиймээс 2030 он гэхэд сав баглааг хоёрдогч боловсруулалтад орохуйц материалаар үйлдвэрлэдэг болгох зорилтыг Европын холбоо өмнөө тавьсан байна.

 

Хуванцарын хог хаягдлыг бууруулахын тулд энэ төрлийн сав баглааг хориглох арга ашиглахаар болжээ. Тухайлбал, хоол хүнс, шингэн хүнсний нэг удаагийн хуванцар сав, зоогийн газруудад ашиглагддаг нэг удаагийн хуванцар сав, зочид буудлуудад ашиглагддаг шампунь, шүдний оо болон бусад жижиг савлагаат бүтээгдэхүүнийг хориглохоор болсон байна. 

 

Энэ хориг хэзээ үйлчилж эхлэх талаарх мэдээлэл гараагүй, зохих хуулийг 2023 онд хэлэлцэхээр төлөвлөжээ. Хууль батлагдах хараахан болоогүй ч Европын зарим зочид буудал өөрсдийн санаачилгаар нэг удаагийн ариун цэврийн хэрэгслүүдээс татгалзаж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь байгаль хайрлаж байгаа мэт харагдавч үнэндээ ашиглалтын зардлаа хэмнэж байгаа хэрэг хэмээн шинжээчид үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-27
зайсан дахь лангуунууд хоосорч мэдэх нь ...
2022-12-27