МАН-ын Засгийн газрын 10 бузар булхай
2022-12-28

АН-аас МАН-ын Засгийн газрын 2022 онд гаргасан 10 бузар булхайг жагсаажээ. Уг жагсаалтыг нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат өнөөдөр /2022.12.28/  танилцууллаа.

 

  1. Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндрэв. Атар талх 1200-аас 2400 төгрөг болж нэмэгдсэн.

  2. Нүүрсний хулгай. Сүүлийн зургаан жилд 40 их наядын нүүрсийг хулгайлж, УИХ-ын гишүүд холбоотой нь зарлагдсан.

  3. Гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсан. 2016 онд 1400 төгрөг  байсан ам.доллар өнөөдөр 3400 төгрөгт хүрсэн.

  4. Дарханы замын бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авсан. Дарханы зам гурван Засгийн газар, Зам тээврийн таван сайдын нүүрс үзэж, 170 сая ам.доллар зарцуулсан замын нэгээхэн хэсгийг нээлээ.

  5. Монгол Улсын өр өсөв. Нэг хүнд ногдох өр энэ жил 30 сая төгрөг боллоо.

  6. Олон улсад нэр хүндээ алдсан. Дайныг дэмжиж, олон удаагийн хээрийн сургууль хийсэн.

  7. Хүний эрх дордож, дарангуйлал сэргэсэн. Үг, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын жагсаалыг удаа дараа албадан тарааж, олон залуусыг баривчилсан.

  8. Үндсэн хуулийн хулгай хийсэн. МАН-ын гишүүд давхар дээл өмсөж, нэг удаа үйлчлэх Ковидын хуулиа гурван удаа сунгасан.

  9. 2024 оны сонгуульд ялахын тулд Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байна. Үүний төлөө хууль хүчний байгууллагуудыг дайчилж байна.

  10. Энэ бүхний эцэст Монгол залуусын мөрөөдөл зөвхөн Солонгосын виз боллоо. Хувиараа бизнес хийх боломж, шударга өрсөлдөөн үгүй боллоо.

 

МАН-ын Засгийн газар баялгийг хулгайлаад зогсохгүй залуусын эх орондоо амар тайван амьдрах, сурах, ажиллах ирээдүйн боломжийг хулгайлж байгааг А.Цэрэнбат хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дотроо учраа олохгүй балайнууд бас шоу хийнээ
2022-12-28
MAH-iin hulgaichuudiig uter turgen zaazlatugai.
2022-12-28
Иргэн:
Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэдэг үлгэр үү ккк. Эхлээд намаа цэгцлээд хүнд ойлгомжтой болгочих. Чадахгүй бол зүгээр л улс төрийн үхдэлүүд болоод хэвтэж бай даа
2022-12-28
Зочин:
Хэ хэ 10с илүү бузар булхайтай байх оо ганц ман гэлтгүй үүнээс цааш хоёр намын гэж яривал үнэнд ойр биз
2022-12-28
Зочин:
энэ засгийн газар илрүүлсэн том луйвруудыг өөрөө мэдээд ухаад гаргачихсан мэт том хашгичихаа боль
2022-12-28
зочин:
Энэ нөхөр улс төржиж ашиг хөөж байна. Ийм нөхөрийг төр толгойдоо залвал юу болохов гээд иргэд бодоод дүн тавьчих чадвартай байна аа.Та нар хулгайг зарлахад яасан юм. Энэ ЗГ илчилж чи дагаж орилоод юуг хожихов.
2022-12-28
Иргэн:
Хүрэлсүх, Занданшатар, Оюун-Эрдэнэ нарыг огцруулж, эх орноосоо урвасан луйварчдад тохирсон шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй бна.
2022-12-28