ФОТО: 2022 онд дэлхий дахинд өрнөсөн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2022-12-31

 

Энэ он дэлхийн нэг өнцөгт үймээн самуунаар эхэлж, нөгөө хэсэгт дайн, дажнаар үргэлжлэв. 2022 онд ОХУ Украинд дайн дэгдээж, Их Британийн хатан хаан таалал төгсөх зэргээр дэлхийг донсолгосон олон үйл явдал болсон бол оны төгсгөлд хүн төрөлхтнийг нэгтгэдэг спортын их наадмуудын нэг Хөлбөмбөгийн ДАШТ болж өндөрлөсөн юм.

 

1. Казахстаны үймээн 

 

 

Нэгдүгээр сарын хоёрны өдөр автомашины газны үнийг эсэргүүцэн эхэлсэн тэмцэл орон даяар өрнөсөн эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Энэ үймээний улмаас 238 хүн амиа алдаж, Казахстанд 2-3 тэрбум долларын хохирол учрав. 

 

2. Бээжингийн олимп 

 

 

Хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо өвлийн олимп болж өнгөрөв. 

 

3. ОХУ Донбассыг хүлээн зөвшөөрөв

 

 

Дайн эхлэхээс гурав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ Украины салан тусгаарласан бүсүүд болох, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах  Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. 

 

4. ОХУ Украин руу довтлов 

 

 

Донбасс дахь нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэхээр болсныг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зарлалаа. Орос, Украины дайн эхлэв. 

 

5. Хятадын онгоцны сүйрэл 

 

 

Гуравдугаар сарын 21-ний өдөр Куньминээс Гуанжоу чиглэн нисэж явсан Хятадын агаарын тээврийн онгоц осолдож онгоцонд байсан 132 хүн бүгд амиа алдав. 

 

6. Оскарын ёслол дээр гарсан дуулиан 

 

 

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис хүнд өвчний улмаас үс нь унасан эхнэрийг шоглохыг сонссон Уилл Смит тайзан дээр гарч хөтлөгчийг алгадсан нь энэ онд хамгийн их яригдсан сэдэв байлаа. 

 

7. Шинзо Абэ бусдын гарт амиа алдав 

Долдугаар сарын наймны өдөр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ бусдын гарт амиа алдав

8. Нэнси Пелос Тайваньд айлчлав 

 

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси наймдугаар сарын хоёрны өдөр Тайваньд айлчлав. Энэ нь Хятад, Тайвань, АНУ-ын харилцаа дахин хурцдах шалтгаан болсон бөгөөд Пелосигийн айлчлалын үеэр Хятад пуужингуудыг бэлэн байдалд оруулж байлаа. 

 

9. Хатан хаан II Элизабет таалал төгсөв 

 

 

Их Британийн хатан хаан II Элизабет есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгсөв. Түүний орыг хүү нь залгамжилж, III Чарльз хаан болон өргөмжлөгдлөө. 

 

10. Ираны эсэргүүцэл 

 

 

Хижаб буруу өмссөн гэсэн шалтгаанаар саатуулагдаж, улмаар нас барсан Махса Амини бүсгүйн үхлийн дараа иран эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцсэн нь орон даяар эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдэх эхлэл болов. Удаан үргэлжилсэн энэ эмх замбараагүй байдлын улмаас 500 гаруй хүн амиа алдаж, 15000 хүн баривчлагджээ. 

 

11. Индонезийн эмгэнэлт хэрэг 

Аравдугаар сарын нэгний өдөр Индонезийн цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээний үеэр үймээн үүсэж, олны хөлд дарагдан 182 хүн амиа алдав. 

 

11. Итэвоны эмгэнэлт хэрэг

 

 

Хэллоуиний баяр тэмдэглэх үеэр Сөүлийн Итэвон дүүрэгт хэт олон хүн цугларсны улмаас хүмүүс дарагдаж, 18-30 насны 150 хүн амиа алдав. 

 

12. Бид найман тэрбумуулаа болов 

 

 

Энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам 8 тэрбум болсныг НҮБ зарлав. Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум болох хүртэл 12 жилийн хугацаа шаардагджээ. 

 

13. Катар-2022

 

 

 

Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 20-12 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдав. Ойрх Дорнодод анх удаа болсон энэ ДАШТ-ийн цомыг Аргентины баг өргөсөн юм. 

 

14. Цагаан цаасны хувьсгал 

Гурван жил орчмын хугацаанд ковидын хатуу хязгаарлалтад амьдарсан хятадуудын тэсвэр алдагдаж 12 дугаар сарын эхээр эсэргүүцэлд нэгдэв. Цензурээс зайлсхийн хоосон цаас барин жагсах хүн олон байсан тул энэ эсэргүүцлийг "Цагаан цаасны хувьсгал" хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байлаа. 

15. Домог халив

 

Дэлхийн хөлбөмбөгийн домог Пеле 12 дугаар сарын 29-ний өдөр 82 насандаа хүнд өвчний улмаас таалал төгсөв. 

Shuud.mn
Сонин хачин
BLANK ATM CARD:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebonlinehackers.com
2023-01-02
ФБ Гоо Гоо:
Хамгийн мундаг нь биш ч энэ зам дээр хэнбугайн ч эрхшээлд оролгүй үнэн яваа юм. Энэ (тайвантөр) гэнэ үү гөлгөн бандид тролл хөлсний жагсагч ямар байдгыг ойлгох ухаан хайрлаач! 2 ч удаа намайг ингэж бичлээ. 2020 онд монгол хүмүүсээ эх орондоо оруулахгүй хятадуудыг хулгайгаар оруулж байхад; Ковид 19-н хятад вакцинаар мянга мянган хүмүүс үхэж эрүүл мэндээрээ хохирч байхад; Ямар ч тв сайт гаргаагүй хохирсон хөл дээрээ явж чадахгүй болсон хүмүүстэй уулзаж гуйж лайв хийж сэрэмжлүүлж явсан. Үндэсний үзэлтэй олон жил тэмцсэн хүмүүс ч зарим нь вакцинаа хийлгэ гэж уриалж байсан цаг саяхан. Нам бус залуусын нэгдэл гэж ХАТУУ ХӨЛ ХОРИОГ эсэргүүцсэн залуус жагсахад олон залуусыг хүч хэрэглэн барьж хорьсон бас л ганцаараа очиж олон хэл аманд орж тв4 папарацци дуудаж бөөн юм болж суллуулж байлаа, өшөө бусдыг нь яривал их урт түүх болноо энэ бүрийд үнэнч шударга утасны цаанаас чалчигч, жагсаал болохоор ирж зургаа даруулаад явдаг чам мэт хаана байваа. Ажлаа хий -гээс бусад бүх жагсаалд очиж талбай дээр зогсоогоороо хичнээн ч өдөр хонож байлаа ганцхан монголчууд тэмцэх ёстой түүхэн цаг үе гэж боддог учираас юмаа. Хоригдож, тагнуулж чагнуулж, facebookээ ахин дахин устгуулж, зодуулж баривчлагдаж, айдастай харих, айдастай гэрээсээ гарах энэ бүх мэдрэмжийг чам шиг бэртэгчингүүд мэдэхгүй лдээ. Бүх зүйл тусгаар тогтнол, үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүний эрх, уух ус гишгэх газаргүй болж байж харсаар чимээгүй сууж чадахгүй учираас дуугарч тэмцэж оролцож яваа эмэгтэй. Жинхэнэ хөлсний хүмүүсээ мэдсээр байж эмэгтэй болохоор би санаанд нь багтдаг бололтой чам шиг эхнэрийнхээ өврөөс хүн муулах амархан шүү.
2023-01-01
Гадаад: За гадаад дээр хэдэн үйл явдал жагсааж үзье. Давын өмнө 5-ыг жагсаая: 1. Украины хямрал 2. Японы Ерөнхий сайд агсаныг егүүтгэсэн явдал 3. Америкийн дундын сонгууль 4. Английн хатан хааны үхэл 5. Япон цэргийн зардлаа жоохон нэмж, тусгаар улс болох зам руугаа чиглэсэн үйл явдал... За эдгээрийн тайлбарыг дараа оруулая. Санаанд орсон хэдэн үйл явдлыг биччихлээ.
2023-01-01
Ц.Буянцогтоо:
2022 ОНЫ ДОТООД, ГАДААДЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Дотоод 1. Ажлаа сайн хий гэгч уриатай болсон их ганган стильный жагсаал. Энийг ч би Оюук дарга өөрөө хийчлээ гэж дүгнэсэн бөлгөө. Найруулагч Хэро Баатар шиг хүний урлах эрдэм үнэртэж байв. 2. Тулга, Банзрагч нарын зохион байгуулсан ЗГ-ын Гитэд рүү налах налааг эсэргүүцсэн жагсаал. Энэ жагсаалыг би өөрөө сайн ойлгоогүй. Яг Гитэдээс төдөн юаны зээл авах гэж бна гэж ярьж байсан ч тэр нь нотлогдоогүй. Засгийн газрыг хүчтэй шүүмжилж байсан нь мэдээж зөв. Гитэдийн асуудал дээр маш тодорхой юм ярьж байсан нь худлаа болж таараад, тэрэн дээрээ буруутгагдаад баригдчих шиг болсон, барих үедээ засаг худлаа баримт маримт бүрдүүлж жоохон мушгисан тал бий юм шиг бна лээ. Тэгж дуулдсан. Онцгүй л дээ. Засаг тийм юманд эмзэглэж хүчний апраатаа ашиглан барьж хорьж, олон жилийн ялаар сүрдүүлэх нь утгагүй зүйл байв. Тэртэй тэргүй, Монголын тусгаар тогтнолыг энэ улстөрчид алдуулж байгаа, асар том эрсдэл учруулж байгаа гэдэг нь маргах ч хэрэггүй бодит үнэн билээ. 3. Сэтгүүлч Ч.Мөнхбаярыг баривчилсан явдал. Энэ дээр ёстой шал дэмий юм хийсэн дээ, манай залуу ерөнхий сайд. Энэтхэгийн захиалгаар Гитэдийн эсрэг ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа дуулдсан. Гитэдийг эсэргүүцэх эрх монгол хүн бүрт бий л дээ... 4. Гитэдийн хөгжлийн галт тэргэнд суухаа Монгол улс амласан явдал... Тайлбарлалтгүй... 4. Нүүрсний хулгайн жагсаал. Энэ жагсаалыг Нянбаатар дарга захиалсан болж таараа биз дээ. Хөлсөлж авдаг жүжигчин нь жагсаал зохицуулж гүйгээд л байсан... Эцэстээ аанай л өнөө 5Толгойгоо хувьчилж авах санаархлаа эрх баригчид хийх гэж оролдов. Хувьчилж авах ч гэж дээ, хувьчлал нэрээр Гитэд эзэддээ шилжүүлэн өгөх гэсэн ээлжит оролдлого нь энэ байв бололтой гэж би хувьдаа таав. Өөр онцолчихмоор ямар үйл явдал болсон билээ... за тэр бөгс бандаажны хэргүүдийг тоочоод яах вэ... Эерэг Сайн үйл явдал болсон уу? Болсон бол манайхан бичээрэй.
2023-01-01
Ковидыг залган бас нэгэн гай дэлхийг нөмрөв. Энэ бол фашист удирдагчтай , империйн сонирхолтой орос улсын өдүүлсэн түрэмгий дайн.
2023-01-01
Хятдын тагнуулын байгууллага олон оронд байгааг илрүүлээд байна. Солонгост саяхан нэг хятад гуанзыг тагнуул гэдгийг илрүүлсэн
2023-01-01