"Тавантолгой ХК-д ажил хийдэггүй ч маш их хэмжээний цалин авдаг этгээдүүд байна"
2022-12-28

Нүүрсний хулгайтай холбоотой үүссэн асуудалтай холбогдуулан энэ сарын 9-нд Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон.

 

 

Түүний хувьд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар "БЭТ-ийн ажил аваад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд ТУЗ-ын гишүүд, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, ирэх жилийн тайлан тооцоо, хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө зэрэг дээр сууж ажиллалаа. Мөн хоёр компанийн дунд бие биенийхээ талбай руу орж нүүрсийг нь авсан аваагүй, шатсан шатаагүй гэх асуудал үүссэн. Тавантолгой ХК-ийн зүгээс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж нүүрсийг нь авсан гээд акт үйлдээд буцааж өгнө гэж тохирсон ч нүүрсийг нь буцааж өгөөгүй байсан. Өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340 мянган тонн нүүрсний асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнээс 126 мянган тонн нь коксжих, 201 мянган тонн эрчим хүчний, 11 мянган тонн нүүс нь сааж нүүрс байсан. Коксжих 126 мянган тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70 тонн нүүрсийг бага багаар өгсөн байдаг. 

Харин үлдсэн нүүрсний тооцоо буюу өнөөдрийн үнэ цэнээр 48 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой руу шилжүүлж, хоёр компанийн хооронд үүссэн асуудлыг эцэслэж байна" гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

 

Мөн тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

-Таныг БЭТ-өөр томилогдоход Тавантолгой компанийн удирдлагууд 340 мянган тонн нүүрс шатсан гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ талаар?

 

-Хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж байна. 370 мянган тонн нүүрсийг улсын хилээр бүртгэлгүй гаргасан гэх асуудал тусдаа. 340 мянган тонн нүүрс бол хоёр компани бие биенээсээ авсан асуудал. Энэ авсан өгсөн асуудлыг л шийдэж байгаа гэсэн үг. Тухайн үед Тавантолгой компанид тодорхой хэмжээний борлуулалтын орлого орсон байх ёстой. Эрдэнэс Тавантолгой компанийн хилийн зурвасыг давс олборлосон нүүрсний орлого Тавантолгой ХК-ийн данс руу орсон эсэхийг нягталж байна. Ороогүй байх юм бол буруутай этгээдийг шалгуулна, нэхэмжлэл гаргана. 

 

-Нүүрсний хулгайтай холбоотой сэргээн шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

 

-Тавантолгой ХК-ийг хохирогчоор татсан. Хэргийн явц дөнгөж эхэлж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Компанид Засгийн газраас өгсөн мандатын хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж байна. Тавантолгой ХК нь Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж тохиолдлууд бий. Дэд захирлууд нь чөлөөлөгдөөгүй байсан. Маш их хэмжээний санхүүгийн зөрчлүүд үүссэн байна. Ажил хийдэггүй ч маш их хэмжээний цалин авдаг этгээдүүдийн судалгааг гаргаж байна.

 

-Бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юу?

 

-Гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн гишүүдийг солих нь орон нутгийн асуудал. Харин Төрийн хэмнэлтийн хуулийг дагуу дэд захирлуудыг чөлөөлж байгаа. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ажлаас түргэн хал хөөж явуул
2022-12-29
Бөөн хулгай луйвар:
Төрийн өмч гэдэг бөөн дарга нарын хулгай луйвар хийдэг газар.Төрийн өмчийг хувьчилж татвараа аваад суух нь хамаагүй дээр.
2022-12-29
dn:
TUZ gedeg n erduu l tejeeveruuded zoruulagdsan , TUZ.n gishuud ymarch ajil hiihgui zugeer l tuhain gazriin hamgiin undur tsalin avch suudag huvalzuud , edniig hen tomildog ve?
2022-12-29
Bater:
Энэ гөлөг бизнес мэдэхүү бөгс долоож мэдэхүү
2022-12-28
ХУЛГАИ ХИЖ ХУВАЖ ИДЭЖ БАИГА ХУВАЛЗНУУДИГ ХУРДАН ХАЛЖ ШАЛГУУЛ
2022-12-28
Зоригтой халаач новшинйн суганы үснүүд цүнх баригч нарыг хар ажил хийлгэж моншол жлсын бүтээн байгуулалтад ажиллах хүч болгох хэрэгтэй
2022-12-28
ер нь ирээдүй итгэл найдвар харагдахгүй байна сайн зориг гуай.нэг л гүлбэгэр сул байна.илэрхий зүйл шүүдээ?! 340 мянган тонн нүүрсийг гаргаад мөнгийг нь авчихсан хүн нь илэрхий. батэрдэнэ.хүн бүр мэднэ.
2022-12-28