Австралид хоёр нисдэг тэрэг мөргөлджээ
2023-01-02

Австралийн Квинслендийн орчимд хоёр нисдэг тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Энэ ослын дараа нэг нисдэг тэрэг газардсан бол нөгөө нь сүйрсэн гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр нисдэг тэрэг мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ. Тэдний гурвынх нь биеийн байдал нэн хүнд байгаа аж. 

 

Хэргийн газар Квинсленд мужийн шуурхай албадын ажилтнууд ажиллаж байгаа юм байна. Нисдэг тэрэг ямар шалтгаанаар мөргөлдсөнийг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа гэж Ройтерс мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин