Пелетэй салах ёс хийх арга хэмжээнд 150 мянган хүн оролцжээ
2023-01-04

Өнгөрсөн оны сүүлээр хорт хавдрын улмаас таалал төгссөн, домогт хөлбөмбөгчин Пелег оршуулах ёслол мягмар гарагт Бразилд болсон талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бразилийн үндэсний баатар, дэлхийн гурван удаагийн аварга Пелед хүндэтгэл үзүүлэх ёслол хоёр өдрийн туршид "Сантос" клубийн цэнгэлдэх хүрээлэнд болж, нийт 150 мянга гаруй хүн оролцжээ. Тэдний дунд ФИФА-ийн Ерөнхийлөгч, Бразилийн төрийн тэргүүн нар ч багтсан байна. 

Хүндэтгэл үзүүлэх ёслол дууссаны дараа Пелегийн шарилыг Сантос хотын нутагт оршуулжээ. Пелег нутаглуулах газарт олон хүн түрүүлж очин, оршуулгын цувааг хүлээж байсан бөгөөд шарилыг Пелегийн дуртай дууг дуулан угтсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин