"Аполлон-7"-ийн сүүлчийн сансрын нисэгч таалал төгсжээ
2023-01-04

Америкийн "Аполлон" сансрын хөлгийн сүүлчийн сансрын нисэгч Уолтер Каннингем 91 насандаа таалал төгссөн талаар НАСА мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

Уолтер Каннигем 1968 оны 10 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд "Аполлон-7" хөлгөөр сансарт ниссэн юм. "Уолт болон түүний багийн нөхөд Артемисийн үед (shuud.mn: Сар судлах Америкийн хөтөлбөр) зам тавьж, түүхэнд бичигдсэн" хэмээн НАСА-ийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ. 

 

Уолтер Каннингем өөр хоёр сансрын нисэгчийн хамт албаны модулийн хөдөлгүүрийг ажиллуулж, сансрын хөлгийн бүхий л системийн ажиллагааг шалган, сансраас шууд дамжуулалт хийх зэрэг нийт найман туршилтыг амжилттай дуусгаж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин