Медведев: Хөнөөгдсөн орос хүн бүрийн төлөө өшөө авна
2023-01-06

ОХУ бусдын нутагт эхлүүлсэн дайнаа үргэлжлүүлсээр 11 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Орос, Украин хоёр тал аль аль нь ихээхэн хохирол амссан юм. Бие бүрэлдэхүүний асар их хохирол амссан Орос улс цэргийн дайчилгаа зарлан хохирлоо нөхсөн ч фронт руу явсан дайчлагдсан эрчүүд амиа алдсаар байгаа талаарх мэдээллүүд гарсаар байна. 

 

Орос улс ийнхүү хөнөөгдсөн орос хүн бүрийн өшөөг авна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Тэрбээр Оросын иргэдэд хандсан АНУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд хариу болгон ийм мэдэгдэл хийжээ. 

 

"Та нар өөрөөр яриад ойлгохгүй бол хүч хэрэглэсэн хэлээр л ярина даа. Мөн бид улам их орчин үеийн зэвсэг гаргана. Тэр зэвсгээрээ та нар XXI зуунд төрүүлсэн нацист улсыг нухчин дарна. Манай улсын хөнөөгдсөн иргэн бүрийн төлөө гэмт хэрэгтэн бүрээс өшөө авна " хэмээн Медведев Телеграм хуудсандаа бичжээ.

 

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас оросуудад хандсан мэдэгдэл нэгдүгээр сарын тавны өдөр нийтлэгдсэн юм.

 

"Манай хоёр орон өрсөлдөж, дэлхий дахины өмнө тулгарсан сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллаж байсан. Танай утга зохиолыг манай сургуулиудад заадаг. Танай бүтээлүүдийг хамгийн нэр хүндтэй соёлын байгууллагууд тоглодог. Түүхэн явцад манай хоёр орон соёлын ижилсэл, хамтын ололтыг бүтээсэн. Өнөөдөр болж буй зүйлс та бүхэнд байж болшгүй санагдаж байгаа, та бүхэн энх тайван амьдралыг бүтээхийг хүсэж, бидэнтэй эв санаа нэг байна гэж бид бодож байна" хэмээн АНУ-ын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энэ мэдэгдэлд Украины сөргөлдөөн болон Оросын хотуудад гарсан эсэргүүцлийн арга хэмжээний дүрс бичлэгийг хавсаргасан байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Намхан тагжгар байх тусам муу санаатай, хорон бодолтой, бас их хэрүүлч үг гээхгүй үргэлж боргож байдаг хав нохой шиг л байдаг нь үнэн шүү, шууд хазахгүй боловч хуцаад чих амар байлгадаггүй юм.
2023-02-03
Тагдгар байх тусмаа ухаан муу уур ихтэй байх юм даа хөөрхий
2023-01-07
Угаасаа ийм гар
2023-01-07
Эх оронч:
Хуцдаг шар сармагчин бэ? Тэртээ тэргүй та нар фашист гэдгээ дэлхий нийтийн өмнө харуулчихлаа. Орос олон хэсэг болон задраасай. Бид оросод дээрэмдүүлж, алдсан нутгаа эргүүлж авах юм сан.
2023-01-07
Тэртээ тэргүй орос ялагдана . Одоо бүр тахир дутуу хүмүүсээ бариад дайн руу явуулж байгаа улс цэргээ дууссан
2023-01-06
Хуцаад байдаг өвгөн иван бэ энэ хүүр. Пүтлертэйгээ адилхан алуурчин писдаа юмаа. та 2 хоёулаа нохой шиг гудамжинд буудуулна муу алуурчингууд чёрт
2023-01-06
Чамаас л дээрдээ...Солиороогүйгээрээ чи нэг шумбагч хийчдээ
2023-01-06
Батаа:
Оросууд солиорчээ.
2023-01-06
Чамаас л дээрдээ...Солиороогүйгээрээ чи нэг шумбагч хийчдээ
Гомбоочин сда согтуугаараа сошиалаар солиорно. Энийг нь дурайгаад Равдан тэргvvтэй мояанууд бас солиорно
2023-01-06
Чингэс хааны дургүйг хүргэсэн Тангуд, Хорэзм мэтийн олон улсууд яалаа!! Яг л тэрэн шиг юм бас давдагдах нь ээ!! Одоогийн Орос бол тэр цагийн Монгол шиг л хүчтэний тоонд албан ёсоор орж таарна. Хүчтэй нь зөв байдаг нь манай гаригын Аксиом.
2023-01-06
Zochin:
Iim medrel yumnud end CH bga,zz
2023-01-06
Архи уусан үедээ мэдрэл пм ярьдаг л гэдэг юм. Заримдаа нацист, фашист юм бас яринаа. Путлер үхчихвэл ерөнхийлөгч болчих гээд попорч байгаа нь тэр
2023-01-06
ого алкоголик медвед опять выполз
2023-01-06
Муу таравган хүн юу шалив л гэж
2023-01-06
энэ оросууд чадна, чадна
2023-01-06