Өмнөд Солонгост тусгаарлалтаас зугтсан хятад эрийг 8000 доллараар торгоно
2023-01-06

Хятадаас Өмнөд Солонгост очсон нэгэн жуулчин коронавирусийн шинжилгээ нь эерэг гарч, тусгаарлагдахаар болох үед зугтсан хэрэг гарчээ. 

 

KBS телевизийн мэдээлснээр, Хятадаас ирсэн 40 настай эр Инчоны нисэх буудал дээрээс зугтсан байна. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул тусгаарлалтад оруулахаар зэхэж байх үед тэрбээр ийнхүү зугтжээ. 

 

Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж, дараа нь Сөүлийн зочид буудлаас олсон байна. Улмаар Хятадын иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр энэ эмнэлэгт долоо хоногт тусгаарлах аж.

 

Түүнийг халдварт өвчнөөс сэргийлэх, хянах тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл нэг жилийн хорих ял эсвэл 8000 доллараар торгох гэнэ.

 

Өмнөд Солонгос нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн Хятадаас ирж буй жуулчдаас коронавирусийн шинжилгээ авах болсон. Түүнчлэн Хятадаас ирж буй хүмүүс нисэхээс 48 цагийн өмнө хийлгэсэн, шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай юм. Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр,нэгдүгээр сарын хоёрны өдрөөс хойш  917 шинжилгээ авснаас 26 хувь нь эерэг гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
jordan:
BITCOIN RECOVERY IS VERY MUCH REAL, AM A LIVING TESTIMONY I was scammed over ( $526,000 ) online, so I started searching for help legally to recover my stolen funds and came across a lot of Testimonials about RecoverMasters who helped in recovering my lost funds, which I can tell they have helped so many people who had contacted them regarding such issues and without a questionable doubt their funds was returned back to their wallet in a very short space of time, it took the experts 48hours to help me recover my funds and the best part of it all was that the scammers was actually located and arrested by local authorities in his region which was very relieving. Hope this helps as many people who have lost their hard earn money to scammers out of trust, you can reach them through the link below for help to recover your scammed funds and thank me later. Visit RecoveryMasters or Contact him on Email: (Recoverymasters@email.cz) WhatsAp +1(551) 202-23-35
2023-01-07
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-01-07
Яасан бага торгодог юм. Вирусын террор хийж байхад
2023-01-06
111:
2,3 жилийн өмнөх явдал давтагдах магадлал өндөр бна шүү ,болгоомжлоорой иргэд ээ,нэг их хил нээгдлээ гээд хөөрцөглөх хэрэггүй л байх даа
2023-01-06