Африкийн 350 сая оршин суугч хүнсний хомстолд оржээ
2023-01-09

Африкийн хүн амын дөрөвний нэг буюу 350 сая оршин суугч хүнсний хомстолд орсон талаар Олон улсын Улаан загалмайн хорооны ерөнхий захирал Роберт Мардини мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, өнөөгийн геополитикийн сөргөлдөөн хүнсний хомстолын үр дагаврыг цаашид ч нэмэгдүүлэх гэнэ. Тэр дундаа эрчим хүчний түүхий эд болон хүнсний үнэ эрчимтэй өсөж, инфляцийн түвшин, ядуурал нэмэгдэж байгааг тэрбээр онцолжээ. 

 

"Зөвхөн Африкт л гэхэд хүн амынх нь дөрөвний нэгр буюу 350 сая орчим хүн хүнсний хомстолтой нүүр тулгарч байна. Хүнсний нийлүүлэлтийн дэлхийн систем алдагдаж, бордоо хангалтгүйн улмаас ургац тогтворгүй байхын хэрээр энэ нөхцөл байдал улам дордоно" хэмээн Мардини мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, дэлхий дээр өдгөө 100 гаруй зэвсэгт сөргөлдөөн өрнөж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь урт хугацааны хүмүүнлэгийн таагүй үр дагаврыг дагуулах гэнэ. Тэр дундаа Афганистан, Эфиод, Сомали, Йемен, Сири зэрэг урт хугацааны сөргөлдөөнөөс хохирсон улс орнуудад нөхцөл байдал дордоно гэж Улаан загалмай хорооны Ерөнхий захирал анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятдууд их очоод байгаа өлсгөж алахаа мэдэж байгаа биз
2023-01-09
Муухай сармөгчингууд үхэж цөөрсөн нь дээр
2023-01-09