Цагаан хаданд сэлбэгийн дэлгүүр шатжээ
2023-01-11

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатсан тухай мэдээлэл энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт  онцгой байдлын байгууллагад иржээ.

 

Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчид болон Цагаан хад суурьшлын бүсийн иргэд иргэн А-ын 20х10 метрийн хэмжээтэй автомашины сэлбэгийн дэлгүүр, 8х10 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж, 12:40 цагт бүрэн унтраасан байна. 

Shuud.mn
Сонин хачин