Орос, Украин олзны хүмүүсээ солилцох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохиролцов
2023-01-12

Орос болон Украины хүний эрхийн асуудал хариуцсан бүрэн эрхэт төлөөлөгчид болох Татьяна Москалькова болон Дмитрий Лубинец нар Турк улсад уулзжээ. 

 

Энэ уулзалтын дүнгээр, хоёр орны иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцсэн гэж Оросын талын төлөөлөгч Маскалькова Телеграм сувагтаа бичсэн байна. Түүнчлэн олзны цэргүүдийг солилцох ээлжит ажиллагааг явуулах талаар хэлэлцээрийн үеэр тохиролцжээ. Оросын талаас 40 хүнийг солилцоогоор авах аж.

 

Украины төлөөлөгч Лубинецийн онцолсноор энэ уулзалт нь өмнө нь хүрсэн тохиролцооны хүрээнд болж өнгөрчээ. Уулзалтын үеэр орос болон украинчуудад эрхзүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой асуудлууд болон хүмүүнлэгийн цогц асуудлыг хэлэлцсэн гэж Лубинец цохон тэмдэглэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин