Илон Маск Гиннесийн номонд бүртгэгдэв
2023-01-12

Tesla, SpaceX, Twitter компаниудын тэргүүн, Америкийн бизнесмен тэрбумтан Илон Маскийг Гиннесийн номонд бүртгэсэн талаар МИР24 мэдээлжээ.

 

Илон Маскийг түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүн гэдгээр Гиннесийн номонд бүртгэсэн байна. "Түүхэнд хамгийн ихээр хөрөнгөө алдсан дэлхийн дээд амжилтыг тэр албан ёсоор эвдсэн" гэж Гиннесийн номыг эрхлэн гаргагчдын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

 

2022 оны сүүлээр гарсан мэдээллээр, Америкийн бизнесмен Маскийн хөрөнгө жилийн дотор 200 тэрбум доллараар буурсан бөгөөд урьд хожид ийм хэмжээний мөнгийг нэг хүн алдсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.

 

2021 оны 11 дүгээр сард Маскийн хөрөнгө 340 тэрбум доллар байсан ч Теслагийн хувьцаа огцом унасан, Твиттерийг 44 тэрбумаар худалдаж авсан зэргээс болоод Маскийн хөрөнгө 137 тэрбум доллараар үнэлэгдэх болсон юм.

 

Одоо тэрбээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. Нэгдүгээр байранд 162 тэрбум долларын хөрөнгөтэйгээр LVMH группийн тэргүүн Бернар Арно бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин