Түр хороо: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно
2023-01-16

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн 09.00 цагаас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Зөвлөлдөх зөвлөл

Зөвлөлдөх санал асуулгын асуулт боловсруулах

14.00

334 тоот

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Их засаг”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их засаг”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

“Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Shuud.mn
Сонин хачин
Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа Өнөөдөр /2023.01.16/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах тухай иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандлаа. Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар боллоо. Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газар
2023-01-16