125 сая төгрөгийн цас цэвэрлэгээний машины талаар тайлбар хийв
2023-01-16

Нийслэлийн хот тохижилтод "Батсээр" компани цас цэвэрлэгээний нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн гэх асуудал өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. 

 

 

Тодруулбал, Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн байдаг.

 

  Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг машин багадаа зургаан хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ.Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан" гэлээ. 

 

 

Зам талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо.

Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой.

Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай

 

Shuud.mn
Сонин хачин
90 saya ged baisan biz dee.2 land 300 giin yne unagajee.bvh gazar hylgai yaj shn mongol maani hugjih we de.hulgain hyylig changatgaj dahinn turd ajillah erhiig hasdag bolgooch.dandaa uursduduu hyyli gargana.hayasan utas olson hyn horigdoj terbumaar ni hylgailsan hyn yalgyi gadaadad bairtai
2023-01-16
Хммм хүүхдийн тоглоом авчаад. Хэдийг дундаас нь цохьчвоо сумтайбузар ааа?
2023-01-16
123:
Хотын дарга өөрөө ингэж автобус, цэвэрлэгээний машин нийлүүлээд цавчаа хийж байгаа бол бид хэнд, юунд итгэж амьдрах вэ?
2023-01-16
зочин:
Шалга шалга! Улаан цагаан мөнгө идсэн хэрэг байна. Бүүр улайрчиж.. сумьяабазарын бузар хэрээс хэтэрлээ.
2023-01-16
үнийн харьцуулалтаа тайлбарла, хувь хүн энийг 1 ширхэгийг Хятадаас худалдаж авсан бол хэдэн төгрөгөнд орж ирэх байсан бэ?
2023-01-16
Юу хийдгийг нь яриагүй үнийг нь шүүмжлээд байна хөөе
2023-01-16
Жа, мэдлээ, шалгая аа.
2023-01-16
Ямар ч тогтворгүй ажлын бүтээмжгүй хямд хогийг 125 сая төгрөгөөр худалдаж авчихаад өөрсдийгөө хамгаалахгүй шүү. Шалгах газрууд нь шалгаарай.
2023-01-16
Жа, мэдлээ, шалгая аа.