Дэлхийн хамгийн аюултай орныг нэрлэжээ
2023-01-16

Шинжээчид гэмт хэрэг хамгийн их гардаг 10 орны жагсаалтыг гаргажээ. Эдгээр орнуудыг Венесуэл, Папуа-Шинэ Гвиней болон Өмнөд Африк багтсан байна. Энэ жагсаалтыг гаргахдаа 100 мянган хүн амд ногдох гэмт хэргийн тоон дээр тулгуурласан гэж  World Population Review бичжээ.

 

Хамгийн аюултай орнуудын жагсаалтыг тэргүүлсэн Венесуэлд 100 мянган хүн ам тутамд 80 гаруй гэмт хэрэг ногддог аж. Венесуэлд гэмт хэрэг гаарсан нь хууль сахиулах салбарынхны дунд авлига цэцэглэсэн, цагдаагийн албаны санхүүжилт хангалтгүй, галт зэвсгийн эргэлтэд тавигдах хяналт сул зэрэг шалтгаантай гэж шинжээчид үзэж байна. 

 

Түүнчлэн Венесуэл улс Колумбиас кокаин дамжуулах гол дамжуулагч орон болдог. Тиймээс Колумбийн гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Венесуэлд зохион байгуулалттай гэмт хэрэг газар авах болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тййм
2023-11-11
Уншигч:
Үзэл бодлоо илэрхийлэхэд хамгийн аюултай улсаар охуй улс тэргүүлж хойдууд удаалсан байна.
2023-01-16
Монгол улс чинь авилгад идэгдсэн хамгийн аюултай орон болсон шүү
2023-01-16
тййм
Ха ха:
Хөрш рүүгээ дайрдаг орос улс хамгийн аюултай улс
2023-01-16
Зочин:
Ардчилсан америк бас аюултай орон
2023-01-16