Дуучин Шакирагийн шинэ дуу Youtube-ийн рекорд эвдлээ
2023-01-17

 

Дуучин Шакира 12 жил хамт байсан Жерар Пике өөрийг нь хуурсан тухай шинэ дуу гаргажээ. Уг дуу гарсан даруйдаа Youtube-д 24 цагийн дотор 63 сая үзэлтэд хүрч дээд рекордыг эвджээ. Энэ нь хамгийн богино хугацаанд олон хандалт авсан анхны Латин дуу болсон юм. 


Өдгөө 45 настай настай Шакира 12 жил хамт амьдарсны эцэст 2022 онд Барселоны хөлбөмбөгч Пикегээс салсан ба хосууд хоёр хүүхэдтэй байжээ. 

 

 

Пикегийн хувьд Шакирагаас салснаас хойш өөрөөсөө 12 насаар дүү Клара Чиа гэх бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болсноо мэдээлсэн билээ.


Харин Шакирагийн дуу чухам яагаад хандалт өндөр байгааг тайлбарлавал бүгд Пикед зориулж хүчтэй үгнүүдийг шидсэн дуу байсан юм. Уг дуунд “Намайг орлогчтойгоо сайхан байхыг хүсье. Чи Ferrari-г Twingo-гоор (Renault машины загвар), чи Rolex-ийг Casio-гоор сольсон. Чи фитнес хийж булчингаа ажиллуулдаг ч тархи чинь ажилдаггүй.” гэх зэргээр дуулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин