Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурчээ
2023-01-17

Хүн амынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг Хятадын хүн ам 161 оны их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурчээ. Энэ талаар статистикийн мэдээлэл дээр үндэслэн Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, 2022 онд Хятадын хүн ам 850 мянгаар буурч, 1 411 750 000 болжээ. Хамгийн сүүлд 1961 онд энэ улсад их өлсгөлөн болсны дараа хүн ам нь ийнхүү буурсан байна. Нэг жилийн дотор Хятадад 9,56 сая хүн төрсөн бол 10,41 сая хүн нас баржээ. 

 

Энд дуулгахад, 1980-аад онд Хятадын эрх баригчид "Нэг өрх нэг хүүхэд" бодлогыг хэрэгжүүлж байлаа. Харин 2015 оноос айл өрхийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн бол 2021 оноос гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн юм. Одоо орон нутгийн эрх баригчид хүүхэд нэмэж төрүүлсэн гэр бүлийг дэмжих бодлого баримталж байгаа гэх бөгөөд учир нь энэ улсын хүн ам эрчимтэй хөгширч, эдийн засагт нь ажиллах хүч дутагдаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин