Ц.Сандаг-Очир: Сангийн сайд хүүхдийн мөнгийг 3.5 хүртэлх сая төгрөгийн орлоготой өрхөд өгнө гэж ярьсан
2023-01-17

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ нийт хүүхдийн 91 хувьд нь Хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Гэтэл ямар аргачлалаар, яаж олгох нь тодорхой бусаас болж, иргэд бухимдаж байна.

 

 

Төсөв баталж байхад Сангийн сайд нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.4 сая төгрөг, үүний дундаж болох 1 750 000 төгрөгийг хоёр дахин үржүүлж, 3 500 000 хүртэлх төгрөгийн орлоготой айл өрхөд олгоно гэж ярьж байсан. Гэтэл одоо байшинтай, машинтай, газрын гэрчилгээтэй бол Хүүхдийн мөнгө олгохгүй гэж яригдаж, иргэд бухимдаж байна. Тиймээс ЦХХХЯ, ҮХС, ХНХЯ-ны мэдээллийг чуулган завсарлахаас өмнө сонсож, шийдэх хэрэгтэй байна" гэсэн түүний саналыг хуралдаанд оролцогчид дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн байгууллагуудыг мэдээллийг сонсож, тайлбар авахаар боллоо. 

Shuud.mn
Сонин хачин
Сандаг Очирт:
Ямарч 3.5 байхгүй. Зүгээр л олго
2023-01-18
Уншигч:
3.8 сая төгрөгний нийлбэр орлоготой боловч 4 хүүхэдтэй, өндөр насласан аавыгаа асардаг бол яах вэ, 7 ам бүлд хуваахаар, дээр нь ипотекийн зээлээ төлөхөөр илүү гарахаар орлогогүй л болчихож байгаа юм шд. Хүүхдийг ялгаварлан гадуурхмаагүй байна,
2023-01-17
зчн:
ббайшин оромжгүй хүн монгол байгаамуу?
2023-01-17
Гэхдээ 3,5 сая төгрөгийн орлогоосоо зээл төлдөг бол яах у. Тал нь зээлдээ явдаг, 4-с дээш хүүхэдтэй айл бол яах у. Ер нь бол ямар ч байдлаар шийддэг бай ХҮҮХДҮҮДЭД ЯЛГАЛГҮЙ олгох нь зөв. Үнэхээр л авахгүй гээд хүсэлт гаргавал хасдаг юм байгаа биз. Би өөрөөрөө тооцоод үзэхэд хоол ундны үнэ өссөн энэ үед ядаж хүүхдүүдийн дугуйлан секцийнх нь төлбөр төлөх юм да. Зөвхөн орлогоороо амьдардаггүй тэрэнтэй уялдуулж зардал гардаг. Тэр зардал нь ямар байгааг л нийцүүлэх хэрэгтэй дэ. Орлого байгаа ч юмны үнэ өссөн энэ үед хүрэлцэхгүй л байна. Одоо зээл төлөөд эхлэхээр чухам яахын байгаан бүү мэд. Гэтэл тогтмол орлоготой хүмүүсээс их орлоготой бизнес эрхэлдэг хүмүүс хамрагдсан байхын. Үнэн зөв мэдээллээ өгдөг тогтмол орлоготой хэсгээ ялгаж, хасах нь буруу шүү
2023-01-17
Зочин:
Хүүхдийн мөнгийг 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд олгохгүй байх нь зөв Байшинтай, машинтай айлд олгохгүй гэдэг бол буруу. Байшинтай, машинтай айлууд байшин машинаа зараад, гудаманд гарч амьдар гэдэгтэй ижил ойлгогдож байна. НХХЯ, САНГИЙН яам болон энэ үнэлгээнд оролцсон хүмүүс нь Төрийн албанд ажиллах чадамжгүй хүмүүс байна Иймд эдгээр хүмүүсийг зайлуулах хэрэгтэй
2023-01-17