Д.Амарбаясгалан: Мэдээллийн зөрчилгүй хүүхдүүдийн мөнгийг өнөөдөр өгнө
2023-01-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдан, Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг 14-21 хоногт эцэслэхээр ажиллаж байна.

                                                                                                                                                                            

 

Нийт хүүхдийн 91 хувь буюу 1 039 000 хүүхдэд мөнгө олгох тооцоолол гарсан. Энэ хүүхдүүд нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр мөнгөө авна. Өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл тодорхой болсон 823 354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж, дансанд нь орно. Энэ нь нийт хүүхдүүдийн 72 хувь юм.

 

 

Өнөөдрийн байдлаар 21 513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Мөн нийслэл болон орон нутагт 34 748 иргэн утсаар холбогдож, мэдээллээ нягталсан бол 22 389 иргэн биеэр очсон байна. Хүсэлт гаргасан 16 000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр иргэдийг тайван байж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг хүслээ. 

Shuud.mn
Сонин хачин
mgl hyyhen:
medreliin zurchiluu uursduusu hai daa MAN guai
2023-01-19
Xanat:
Wiljulik
2023-01-19
Монгол:
Бурууг иргэдэд л өгөөд байх юм даа хөөрхийс
2023-01-18
хүүхэд:
биднийг бүү ялга
2023-01-18
зочин:
Мэдээллийн зөрчилгүй гэж? Хүүхэдгүй хүнийг хүүхэдтэй болгочихсон, эсвэл цөөн хүүхэдтэй хүнийг олон хүүхэдтэй болгочихоод мөнгө өгнө гэсэн мессеж явуулсан нь тэгээд мэдээллийн зөрчилгүй байдал уу? Илүү мөнгө орвол хэн ч гэсэн чимээгүй л байх болно ш дээ, энэ тэгээд зөрчилгүй байдал уу?
2023-01-18
Зочин:
Хүүхдүүдээ баян ядуу ёндоотой үгүйгээр нь (цэцэрлэгт сугалаа болоод ч байх шиг) ялгадаг сонин төр засаг шүү орон гаран ч юм шиг хүүхдээ дэмжих мөнгө гэсэн мөртлөө халамжийн мөнгө биш мөн ч гэх шиг нөгөө сүртэй ярьдаг Үндсэн хууль энэ тэрээ засаг төр нь өөрсдөө зөрчөөд наасан хүүхдүүдээ элдвээр ялгаварлаж байгаа юм чинь бусад нь бүр ойлгомжтой ийм засагтай төртэй улс Зөв л юм байх даа энэ засаг төрд байгаа нөхдийг ЗАЙ гаа тавиад л даа өгчхөөч л гэхээс дээ гаргаж үйлдвэрлэж буй хууль журам нь эрүүл зөв биш хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь бас биш хэтэрхий Цахимж хортой доо байхгүй зүйл нэмэгдээд байгаа нь хасагдаад эвгүй дээ
2023-01-18