Оросын хотуудад Днепрт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна
2023-01-19

Оросын армийн цохилтын уламас Днепр хотод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөх хэсгүүд Оросын хотуудад бий болсон талаар Медуза мэдээлжээ. 

Медуза хэвлэлийн мэдээлснээр, Краснодар хотод Украины  яруу найрагч Тарас Шевченкогийн хөшөөний орчимд дурсгалыг хүндэтгэх хэсгийг бий болгосон байна. Хөшөөний ойролцоо Днепр хотод сүйрсэн байшингийн гэрэл зургийг тавьжээ. 

 


Санкт-Петербург хотод ч мөн Шевченкогийн хөшөөний дор цэцэг өргөж эхэлжээ. Петербургчууд энд ирэн цэцэг өргөж, тоглоом тавихын дээр лаагаар "Днепр" гэсэн үгийг бичиж орхисон байна.

 

 

Москва хотын оршин суугчид Украины зохиолч Леся Украинкагийн хөшөөн дээр цэцэг, лаа, тоглоом авчирж тавьжээ. Нэгдүгээр сарын 18-ны шөнө энэ хөшөөнд тавьсан цэцэг, дурсгалын зүйлсийг авч, славян ард түмнүүдийн нэгдлийг илэрхийлдэг "Нөхөрлөл" баримал руу шилжүүлсэн байна.

 

Мөн энэ хөшөөний орчимд нэгдүгээр сарын 18-наас эхлэн цагдаагийнхан эргүүлд гарч эхэлжээ. Үүнээс өмнө украинчуудын дурсгалыг хүндэтгэхээр ирсэн дөрвөн хүнийг саатуулсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 14-ний өдөр Днепр хотын есөн давхар байрыг Оросын пуужин оносны улмаас нэг орц бүхэлдээ нурж, 45 хүн амиа алдсаны дотор зургаан хүүхэд байсан юм. Энэ барилгыг Х-22 далавчит пуужингаар харвасан, энэ пуужинг амдан устгах зэвсэг Украинд байхгүй гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жинхэнэ нацист чинь Путлер шүү
2023-01-19
Зелений фашист дэглэмийн иргэддээ өгсөн цохилтын улмаас амь үрэгдсэн иргэд гэвэл үнэн болно, тийм ч учраас Оросын иргэд цэцэг өргөж байна.
2023-01-19