Х.Баттулгыг ГЭРЧЭЭР дууджээ
2023-01-19

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тав дахь өдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэрчээр дуудагдсан байна. 

 

 

Өнөөдрийн сонсголын үеэр “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч О.Баасанхүү "Би үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдал дордох вий гэдэг үүднээс тайлбарлаад байгаа юм. Иргэн Х.Баттулга болчихсон энэ этгээдийг өнөөдөр сонсголд авчраад иргэн Ц.Ууганбаяртай холбоотой эсэхийг асуух ёстой. Хаа нэг газар хэн нэгэн хүнтэй ажиллаж байсныхаа төлөө яллагдаж болохгүй" гэлээ.

 

Үүнд  Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга маргааш өдрийн сонсголд “Пирамид-Орд” ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар гэрчээр дуудсан байгааг хэлье" гэсэн хариулт өглөө. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
6-р ангийн боловсролтой наймаачин бөх ерөнхийлөгч агсан:
Ард нь дуулгавартай гэгч нь зогсож байгаа хэдийг хараач ээ.. эвтэйхээн дарааллаад фонд нь багтаад.. Угаадасаа долоолгуулчих гээд байнга хэдэн боловсролгүй оросоос өөр гадаад хэлгүй, хүний нутагт ажил хийж үзээгүй, сэтгэлийн хөөрөлтэй хэдэн юмнуудыг дагуулж явахийн..
2023-01-19
zochin:
suns ny taliisan xun shig urgelj xun daguulj yavkh zugeer 1-aaraa yavaach
2023-01-19