Попын хаан Майкл Жексоны тухай кино хийнэ
2023-01-19

Америкийн алдарт Lionstage кино компани "Майкл" хэмээх намтар кино хийнэ хэмээн зарлаад байсан. Уг киноны үйл явц эд дундаа явж байгааг найруулагч Антуйн Фукуа мэдээллээ. 


"Майкл" нэртэй уг кино нь хөгжимчний амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх бөгөөд продюсерээр нь Майкл Жексоны эдлэнг гүйцэтгэгч Грахам Кинг ( Богемийн рапсоди ) болон Жон Бранка, Жон МакКлейн нар ажиллана гэж The Hollywood Reporter мэдээлэв. Уг киноны албан ёсны танилцуулга болон кино нээлтийн огнооны талаар одоохондоо мэдээлэл байхгүй, батлагдаагүй байна.


Найруулагч Антуйн Фукуа хэлэхдээ, Миний хувьд Майкл Жексон бол хамгийн хүч чадалтай, сэтгэл татам, хөгжмийн гайхалтай авьяастай хүн байсан. Түүнийг гүйцэх нэгэн одоогоор байхгүй. Түүний хөгжим болон дүрст бичлэгүүд нь миний ертөнцийг үзэх үзлийн нэг хэсэг бөгөөд түүний тэр их хөгжмийн мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай зүйл байсан гэдгийг онцолж хэлмээр байна" гэсэн юм. 


Попын хаан бараг бүх амьдралынхаа туршид үргэлжилсэн карьертаа Billboard Hot 100 дууны жагсаалтад 13 №1 синглтэй байсан. Тэрээр анх "Jackson 5" гэр бүлийн хамтлагийн нэг хэсэг байхдаа амжилтын үүдээ нээсэн бөгөөд тэдний дөрвөн дуу нь "Hot 100"-д тэргүүлж байжээ.


Соло уран бүтээлчийн хувьд Жексоны 1982 онд гаргасан "  Триллер " цомог нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болж, Billboard 200-д 37 долоо хоногийн турш эхний аравт бичигдэж гайхалтай амжилтыг үзүүлсэн байдаг. Тэрээр Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд 50 насандаа таалал төгссөн билээ. 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01