Британийн түргэн тусламжийн ажилтнууд болон сувилагчид ажил хаяжээ
2023-01-20

Британийн томоохон хотуудад эмнэлгийн салбарынхны ажил хаялт үргэлжилж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн эсэргүүцэл энэ удаад өргөн цар хүрээтэй болж байгаа талаар Евроньюс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олон мянган сувилагч, түргэн тусламжийн ажилтан ажил хаялтад нэгджээ. Ингэснээр тэд нэн яаралтай тохиолдлуудаас бусад дуудлагыг хүлээн авахгүй байгаа аж. Эмнэлгийн салбарынхан цалинг 20 хувиар нэмэхийг шаардаж байгаа юм байна. Түүнчлэн ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа бөгөөд сувилагчдын өгүүлснээр, эмнэлгүүдэд боловсон хүчин хангалтгүй байгаагийн улмаас хүнд өвчинтэй хүмүүс зохих ёсны асаргаа авч чадалгүй байсаар нас барж байгаа гэнэ.

 

Эрх баригчид зохих шийдвэрийг гаргахгүй бол ээлжит алхам хийж, ажил хаялт зарлах өдрүүдийг нэмж, улс орон даяар эмнэлгийн дунд мэргэжилтнүүд бүгд ажил хаялтад нэгдэнэ гэж Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барууны банк санхүүг хэсэг бүлэг хүмүүс хувьчлаад авчихсан болохоор инфляци үнийн өсөлт ядуурал хямрал нүүрлэх нь аргагүй.
2023-01-21