Бээжин хотын шинэ даргыг сонгожээ
2023-01-20

Хятадын нийслэл Бээжин хот шинэ даргатай болжээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, 2022 оны 10 дугаар сараас эхлэн Бээжин хотын даргын үүрэг гүйцэтгэж байсан Инь Юн хотын даргын албан тушаалыг хаших болсон байна. 

 

Инь Юн 1969 онд Хубэй мужийн Ухань хотод төрж, Цинхуагийн их сургууль төгсөн, Харвардын их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. Тэрбээр Валютын хяналтын улсын удирдлагын газарт удаан хугацаанд ажилалж байсан аж. 

 

2016 онд Ардын банкны орлогч даргаар ажиллаж байсан түүнийг "улс төрийн таван одын нэг",  ирээдүйд Ши Жинпинийг орлож мэдэх хүн гэж WSJ сонинд бичиж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ailiin hotiin darga iim mundag medleg bolobsroltoi hun bn getel manai hotiin darga tui mai
2023-01-21