АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч нэг цагийн завсарлага өглөө
2023-01-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Энэ хуулийг яагаад маш яаралтай горимоор оруулж, батлаад 02 дугаар сарын 01-нээс хэрэгжих ёстой юм бэ? Энэ хууль нийгэм, эдийн засгийн тулчихсан асуудал дундаас үнэхээр чухал уу? Гурав хоногийн дотор баталж, гурав хоногийн дотор хэрэгжих хуульд олон нийт, гишүүд эргэлзэж байна.

 

Яг яагаад цахим сүлжээг хянах гээд байгаа юм бэ? Гоё зүйлийн тухай ярьж байгаагийн цаана маш субектив, буруу агуулгатай контент гэдгийг хэн тогтоох юм бэ?

 

“Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй нөхцөлд цахим сүлжээг хаана” гэж заасан байна. Болзошгүй гэдгийг ямар дарга тодорхойлох юм гэх мэт яагаад гэсэн асуултууд энэ хуулийн олон заалтад байна.

 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль гэхээсээ илүүтэйгээр олон нийтээс төр засаг, дарга нарыг хамгаалах хуулийн төсөл болж байна” гэсэн байр суурь илэрхийлж, гурван хоногийн завсарлага хүслээ.

 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгч, 16.30 цагт санал хураалт явуулахаар болов.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин