Завхан аймгийн Баянтэс суманд 50 градус хүрч хүйтэрлээ
2023-01-23

Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаарх мэдээллийг гаргажээ.

 

 

Тус мэдээлэлд "Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонолоо. Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 градус, туул голын дагууд -41 градус хүйтэн хонолоо" гэсэн байна. 

 

 

Эх сурвалж: ЦУОШГ

Shuud.mn
Сонин хачин