Ерөнхийлөгчийн хориг парламентын босгыг давах уу
2023-01-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүхэлд нь хориг тавихаар болжээ. Ерөнхийлөгчийн албанаас энэ тухай өнөөдөр мэдээлэх юм.

 

 

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учралын өргөн барьсан энэ хууль парламентын босгыг хөнгөхөөн давчихсан. Өргөн барьснаас нэг өдрийн дараа хэлэлцэж эхлээд, гурав хоногт багтаан баталчихсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ дээр  ч, олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс ч ихээхэн шүүмжлэлд өртсөн ч энэ хууль хялбархаан батлагдчихсан. Товчхондоо МАН-ынхан ирц бүрдээгүй хуралдаанд ээлж дараалан горимын санал гаргасаар босгож, баталсан. АН-ын бүлгийнхэн чуулганы танхимыг орхисон ч эрх баригчид хэт олонхдоо эрдэж, хуулийг туушинддаг болсны бас нэг жишээ нь гэсэн үг. 

 

Ингэж хүчээр баталсан хуульд төрийн тэргүүн хориг тавихаар боллоо. Харин одоо Ерөнхийлөгчийн хориг парламентын босгыг давах эсэх нь эргэлзээтэй. МАН-ынхан олонхын хүчээр баталсан хуулиа олонхын хүчээр хамгаалахыг үгүйсгэхгүй. Мэдээж дээд түвшинд хэл амаа ололцсон бол Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болно. Гэхдээ амаргүй. МАН-ын бүлгээс эхлээд, байнгын хороод гэсэн шат дамжлагаар явж, эцэст нь чуулганы хуралдаанаар орно. Энэ хуулийн тухайд Ерөнхийлөгчийн хориг бол зөвхөн төрийн тэргүүний бүрэн эрх бус олон нийтийн санаа бодол гэж ойлгож болно.

 

Учир нь энэ хуулийн нэр сонсогдсон цагаас эхлэн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид хүчтэй эсэргүүцсэн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй улсын иргэд Үндсэн хуулиас давсан хуульд захирагдахыг хүсээгүй. Ардчиллын үнэт зүйлийг боомилсон хэмээн эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцэл төрийн тэргүүний хоригоор илэрсэн нь энэ.

 

Гэхдээ Ерөнхийлөгчийн хориг дүр эсгэсэн бүү байгаасай. Ерөнхийлөгч олон нийтийн санаа бодлыг сонсож, үнэхээр хориг тавихыг хүссэн бол хоригоо хамгаалах ёстой. Ядаж л дээгүүр түвшинд ярилцсан байх учиртай. Харин хориг тавьсан нэр зүүхийг хүссэн бол тэр нь парламент дээр унах нь тодорхой. Ерөнхийлөгч хориг тавьсан уу, тавьсан. Парламент хүлээж авсангүй гэх яриа болоод өнгөрнө.

 

Ямартай ч олон нийт хүчээр Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой боллоо. Харин одоо иргэдийн саналаар сонгогдсон парламентын гишүүд сонгогчдынхоо үгийг хэр сонсдогийг харах л үлдлээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Хоригийг хүлээж авахгүй гээд л гүйцээ.
2023-01-30