Өргөө амаржихын захирлаар Ж.Энхцэцэгийг дахин томилох шийдвэр албан ёсоор гараагүй 
2023-01-31

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт Өргөө амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дуудаж уулзсан ба дахин захирлаар томилох тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ нь ЗГХЭГ-ын шалгалтын дүнг үндэслэн ийм шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа юм. 

 

Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар энэхүү шийдвэр нь батлагдаагүй ба удахгүй албан ёсоор мэдээлэл өгнө гэсэн юм. 

 

Ж.Энхцэцэг эмчийн гаргасан үйлдлийг эргэн сануулахад, ёсзүйн алдаа гаргасан мөн эмч ажилчдыг шалтгаангүй халсан зэрэг ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарч ажлаасаа халагдсан билээ. 

Shuud.mn
Сонин хачин
Мөнх:
Нийтийн төлөө сэтгэлээсээ зүтгэх, өндөр мэргэшсэн, туршлагатай хүмүүсээ төр хайрлаж, хамгаалж байж улс хөгжинө. Ийм хүн тэр болгон олдохгүй шүү.
2023-01-31
зочин:
ажилдаа эргэж ороод,эргэлт хийх хэрэгтэй,төрөхдөө хэн нэгэнд мөнгө өгч царай алдах ёстой гэж үү
2023-01-31
Зочин:
Нэгэнт л алдаа гаргасан хүнийг дахин томилон гэж юу байдаг юм Хүн олдохгүй байгаа биш. Хэрвээ дахин томилбол алдаа гаргаж болдог юм байна энэ алдаагаа дахиад өөр хувилбараар хийхэд болох юм байна гэсэн ойлголт ард түмэнд үлдэнэ
2023-01-31