Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2023-02-02

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

 

2023 оны 02-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай.  Өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

 05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Shuud.mn
Сонин хачин