Макаогийн казиногийн орлого өнгөрсөн сард 82 хувиар өсжээ
2023-02-02

Хятадад сарны тооллоор тэмдэглэдэг шинэ жилийн баярын өдрүүдэд хагас сая жуулчин эх газрын Хятадаас Макао руу зорчжээ. Ингэснээр Макаогийн казиногийн орлого эрс өссөн талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баярын өдрүүдэд жуулчны урсгал эрс нэмэгдсэнээр Макао дахь казиногийн орлого нэгдүгээр сард 82 хувиар өсөж, жилийн дүнгээр 1,4 тэрбум долларт хүрчээ. Улмаар казиногийн компаниудын хувьцаа дунджаар 3-5 хувиар өссөн байна. Ийнхүү цар тахлын дараа жуулчны урсгал нэмэгдэж байгаа нь Макаогийн эдийн засгийг хүнд нөхцлөөс гаргана гэж эрх баригчид нь тооцоолж байгаа аж.

 

Макао Британийн колони байгаад 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын харьяанд шилжсэн. Макао өөрийн гэсэн хууль тогтоох, эрхзүй, мөнгө, цагаачлалын системээ хадгалан автономит статусыг ихээхэн халгалж үлдсэн юм. 2020 оны байдлаар 680 мянган хүн амтай байсан Макао нь Хятадад мөрийтэй тоглоомын бизнесийг албан ёсоор зөвшөөрсөн цорын ганц газар бөгөөд энэ нутгийг "Хятад Лас-Вегас" ч гэж нэрлэдэг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин